Манай компани нь 2023 оноос тавилга болон интерьерт ашиглах төрөл бүрийн синтеред чулуун хавтан импортлон чулуун хийцлэлийн үйлдвэрлэл явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2024 оноос дэлхийд тэргүүлэгч GANI, HONGYU, GIANIA брэндийн шаазан плитаг албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирэн тав тухтай орчинд бүтээгдэхүүний өнгө, загвар, чанарын өргөн сонголтыг нэг дороос хийх боломжийг хэрэглэгчиддээ бүрдүүлэх зорилгоор 700мкв бүхий плитаны шөүрүүмийг нээн цаашдаа архитектуруудын ур ухаан, интерьерийн төгс шийдэлд нийцсэн дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, баталгаатай, дээд зэргийн стандарт бүхий бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажиллаж байна.
Шаазан плита бол зүгээр нэг өнгөлгөөний материал биш! Энэ бол дэвшилтэт технологи, тансаг дизайн, бат бөх чанарын төгс нэгдэл юм. Бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүд дараах онцгой давуу талуудтай:
▪ Байгалийн чулуу мэт бодит мэдрэмж – Тасралтгүй үргэлжлэх хээ, байгалийн уран хийцийн төгс илэрхийлэл
▪ Ус, чийгийг үл нэвтрүүлэх бат бөх бүтэц – Эдэлгээний хугацааг уртасгах дэвшилтэт шийдэл
▪ Элэгдэлд тэсвэртэй НАНО гадаргуу – Өнгө гандахгүй, гулгахаас сэргийлсэн хамгаалалт
▪ Байгаль орчинд ээлтэй, эко стандарт – Эрүүл, аюулгүй хэрэглээ
Манай шаазан плитанууд зөвхөн шал, хана бус – таны амьдралын хэв маяг, орон
зайг төгс илэрхийлэх урлагийн бүтээл юм. Байгаль орчинд ээлтэй, удаан эдэлгээтэй, үзэмж төгс энэхүү шийдлүүд нь таны гэр, ажлын орчинг байгалийн бүтээл мэт төгс харагдуулах болно.
Таны интерьерийн төгс шийдлийг “Топ Керамикс” ХХК-тай хамтдаа бүтээе!