WE MAKE MARBLE ALIVE
Гантигийн үнэ цэнэ, хараа булаам чанар хүн төрөлхтнийг эртнээс татсаар ирсэн. Гэвч олборлолтын эрэлт, хязгааргүй хэрэглээнээс шалтгаалан байгаль дахь гантигийн нөөц улам ховордсоор байна. GANI нь байгалийн гантигийг устгахгүйгээр түүний гоо сайхныг шингээсэн, илүү нягт, илүү бат бөх гантиг хавтанг үйлдвэрлэн, дэлхий даяар түгээн дэлгэрүүлсээр ирсэн.
GANI брэндийн гантиг хавтан нь шал, хана, гадна талбай, тавилга, гал тогоо болон ванны өрөөнд өргөнөөр ашиглагддаг. Тус компани нь дэлхийн хамгийн том гантиг хавтангийн R&D баазыг ажиллуулдаг бөгөөд ISO9001, ISO14001, CE зэрэг олон улсын стандартыг хангасан, салбартаа тэргүүлэгч дэлхийн топ 10 компанийн нэг юм.
Италийн урлагийн өв, Испанийн өнгөний гайхамшиг, Германы инженерчлэл, Хятадын нарийн хийцийг хослуулан, технологийн дэвшил болон судалгаа, хөгжүүлэлтийн хүчээр гантигийн ирээдүйг тодорхойлж байна.


