GIANIA

GIANIA

Italian design

2012 онд БНХАУ-ын Гуандун мужийн Фошань хотод үүсгэн байгуулагдсан GIANIA нь орчин үеийн хөнгөн тансаг хэв маяг, Италийн чанар стандартыг шингээсэн керамик плитаны брэнд юм. 2021 онд GIANIA брэнд шинэчлэгдэж, Италийн худалдааны тэмдгээр бүртгүүлснээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой болсон бөгөөд өнөөдөр тус брэндийн бүтээгдэхүүн Австрали, Төв Ази, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, АНУ, Европ зэрэг бүс нутгийг хамарсан дэлхийн 30 гаруй улсад экспортлогдож байна.

Мөн Нидерланд, Филиппин, Австрали, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Вьетнам, Монгол зэрэг оронд өөрийн брэндийн онцгой эрхтэй дэлгүүрүүдийг ажиллуулж, олон улсын хэрэглэгчдэд хүрч байна.

GIANIA нь Италийн алдарт ARES дизайн компанитай хамтран тэргүүлэх R&D болон дизайн багийг байгуулан, цэвэр Италийн дизайныг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Жил бүр нэр хүндтэй шагналууд хүртэж, “Шинэ брэндийн жагсаалт”, “Шилдэг үзэсгэлэнгийн танхим”, “Шилдэг бүтээгдэхүүн”, “Дизайнеруудын хамгийн их таашаадаг бүтээгдэхүүн” зэрэг олон ангилалд шалгарч, орчин үеийн антик тоосгон плитаны шилдэг 10 брэндийн нэгээр нэрлэгдсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *