Top 3
1997 онд Фошань хотоос гараагаа эхэлсэн Хонгю Групп өдгөө керамик хавтанцар үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг болсон. Анх дотоодын зах зээлд зориулан чулуун хучилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өнөөдөр өндөр чанартай, олон улсын стандартын керамик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс гадна үл хөдлөх хөрөнгө, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлсэн хүчирхэг корпорац болон хөгжжээ.
Технологийн дэвшил, загварын шинэчлэл, үйлдвэрлэлийн өндөр стандартыг хөгжлийн тулгуур гэж үздэг. HONGYU Group – Дэлхийн жишиг, дээд чанар. Үйлдвэрлэлийн хүчин чадлаараа БНХАУ-д эхний гуравт багтдаг бөгөөд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд тулгуурласан менежментээрээ бусдаас ялгардаг.
HONGYU нь хэрэглэгчдэдээ зөвхөн бүтээгдэхүүн бус, үнэ цэнэ, урлаг, инженерчлэл хосолсон цогц шийдлийг санал болгодог. Чанар, инновац, гоо зүйн төгс зохицлыг шингээсэн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгч бүрийн орон зайг төгөлдөржүүлж, ирээдүйн архитектурын чиг хандлагыг тодорхойлохоор зорин ажиллаж байна.

